You are here
Home > Буцах Үнэмлэх Авах

Бүгд Найрамдах Сингапур Улсад зорчиж байгаа болон байнга оршин суугаа Монгол Улсын иргэн ямар нэг шалтгаанаар гадаад паспортаа гээж үрэгдүүлсэн, шинээр гадаад паспорт захиалах болон паспортын хүчинтэй хугацааг сунгуулах боломжгүй болсон үедээ яаралтай эх орондоо буцах тохиолдолд “Travel Document” буюу буцах үнэмлэх авна.

Бүрдүүлэх материал:

  1. Буцах үнэмлэх авахыг хүссэн өргөдөл;
  2. Буцах үнэмлэх авах шаардлагатай болсныг нотлох баримт (гадаад паспортаа үрэгдүүлсэн, гээгдүүлсэн тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт, гадаад паспортын хүчинтэй хугацаа, сунгалт дууссан хуудасны хуулбар г.м);
  3. Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар, эсхүл иргэний бүртгэл, мэдээллийн төвийн лавлагаа;
  4. Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5 х 4.5 хэмжээтэй 2 хувь цээж зураг /хар болон туяатай нүдний шилгүй/;
  5. Төлбөр төлсөн баримт, үйлчилгээний хураамж – 35 син.доллар;

Жич: Буцах үнэмлэх нь олгосон өдрөөс эхлэн 6 хүртэл сарын хугацаанд эх орондоо буцаж ирэхэд хүчинтэй байна. /Монгол Улсын Үндэсний гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам 8 дугаар зүйл/.

Төлбөр тушаах дансны мэдээлэл:

UOB Bank
Account Name: Embassy of Mongolia
Account No.: 136-311-585-9

Top