Буцах үнэмлэх авах

Бүгд Найрамдах Сингапур Улсад зорчиж байгаа болон байнга оршин суугаа Монгол Улсын иргэн ямар нэг шалтгаанаар гадаад паспортоо хаясан, гээсэн, үрэгдүүлсэн, алдсан тохиолдолд шинээр гадаад паспор авах боломжгүйгээр яаралтай эх орондоо буцах шаардлага гарвал “Travel Document“ буюу буцах үнэмлэх авна. 

 Бүрдүүлэх материал:

1.     Буцах үнэмлэх авах маягт бөглөх,

Маягтын загвар

2.     Буцах үнэмлэх хүссэн өргөдөл,

3.     Гадаад паспортаа үрэгдүүлсэн, гээгдүүлсэн тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт,

4.     Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар, эсхүл иргэний бүртгэл, мэдээллийн төвийн лавлагаа,

5.     Сүүлийн 6 сарын дотор авхуулсан 3.5 х 4.5 хэмжээтэй 2 хувь цээж зураг /хар болон туяатай нүдний шилгүй/,

6.     Төлбөр төлсөн баримт 

Үйлчилгээний хураамж – 35 SGD

Үйлчилгээний хураамжийг зөвхөн дараах дансанд урьдчилан төлсөн байх шаардлагатай:

UOB Bank

Account name: Embassy of Mongolia

Account no: 136-311-585-9

Анхаарах:

Буцах үнэмлэх нь олгосон өдрөөс эхлэн 6 хүртэл сарын хугацаанд эх орондоо буцаж ирэхэд хүчинтэй байна.

Like us

Tweets