You are here
Home > Гадаад Паспорт Шинээр Авах

Бүгд Найрамдах Сингапур Улсад байнга оршин суугаа Монгол Улсын иргэн гадаад паспортаа ямар нэг шалтгаанаар алдаж үрэгдүүлэх, гэмтээх, паспортын хуудас дуусах, хүчинтэй хугацаа дуусах, дахин сунгах боломжгүй болох түүнчлэн 2002 оны 11 сараас өмнө олгогдсон буюу хуучин гадаад паспорттой тохиолдолд “Е” серийн үндэсний гадаад паспорт шинээр авна.

Бүрдүүлэх материал:

1. Гадаад паспорт шинээр авах мэдүүлгийн маягт бөглөх, Маягт татаж авах;

2. Гадаад паспорт авах тухай ЭСЯ-нд хандаж бичсэн хувийн өргөдөл /Холбоо барих хаяг, утасны дугаараа бичсэн байх шаардлагатай/;

3. Иргэний цахим үнэмлэхний хуулбар /Хэрэв цахим үнэмлэхний хүчинтэй хугацаа дууссан бол 25, 45 насны иргэний шинэчилсэн бүртгэл хийлгэх шаардлагатай/;

4. Хэрэв:
– 0-16 хүртэлх насны хүүхдэд гадаад паспорт захиалах бол эцэг, эх буюу асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортын хуулбар;
– Гадаад паспортаа үрэгдүүлсэн бол цагдаагийн газрын тодорхойлолт;
– Дахин сунгалт хийх боломжгүй болсон, хуудас дууссан, гэмтсэн тохиолдолд тухайн паспортын хуулбар;

5. Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 35 х 45 мм хэмжээтэй 4 хувь цээж зураг /Цагаан фонтой, хар болон туяатай нүдний шилгүй, нүүрний өндөр 32-36 мм-ийн хэмжээтэй нийт зургийн 90%-ийг эзэлсэн, эгц харсан, дух, чихний хэсэг ил гарсан байх, мөн зурагнаас татаагүй, компьютерээр засварлаагүй байх/;

6. Төлбөр төлсөн баримт, үйлчилгээний хураамж – 70 син.доллар.

Анхаарах:

  • Хуучин паспорт алга болсон тохиолдолд паспорт өөрчлөгдсөнтэй холбогдон визийн ямар нэг зөрчил байсан бол тэр нь хамт алга болохгvй гэдгийг анхаарах нь зүйтэй. Алдагдсан буюу гэмтсэн паспорт олон улсад хүчингvй болж зарлагдах учир дахин ашиглах боломжгүй;
  • Шинээр паспорт захиалахад 3 сар хvртэл хугацаа шаардагдана. Иргэд гадаад паспортоо 3-с дээш хугацаагаар хүлээх нь мэдүүлгийн маягтаа буруу, дутуу бөглөх, регистрийн дугаарыг ташаа бичих, түүнчлэн шаардлагатай тохиолдолд холбоо барих хүний хаяг, утасны дугаарыг бичээгүй тохиолдлоос үүддэг;
  • Хэрэв ЭСЯ-аар дамжуулахгүйгээр ОӨУБЕГ-т гадаад паспорт захиалан хувь хүнээр авчруулах нь тухайн хүнийг Сингапурын хил дээр саатуулах, хил нэвтрүүлэхгүй буцаах үндэслэл болохыг анхаарна уу.

Төлбөр тушаах дансны мэдээлэл:

UOB Bank
Account Name: Embassy of Mongolia
Account No.: 136-311-585-9

Top