Гадаад паспорт шинээр авах

Бүгд Найрамдах Сингапур Улсад байнга оршин суугаа Монгол Улсын иргэн гадаад паспортаа ямар нэг шалтгаанаар алдаж vрэгдvvлэх, гэмтээх, паспортын хуудас дуусах, дахин сунгах боломжгvй болох түүнчлэн 2002 оны 11 сараас өмнө олгогдсон буюу хуучин гадаад паспорттай  тохиолдолд “Е” серийн гадаад паспорт шинээр авна.

Иргэн таны гадаадад зорчих, хилийн чанадад таныг Монгол Улсын иргэн гэдгийг тань гэрчлэх бичиг баримт бол Үндэсний гадаад паспорт юм. Иймд иргэн Та аль ч улсын иргэдийн нэгэн адил бичиг баримтынхаа хүчинтэй эсэхийг сайтар шалгаж, сунгалт, шинэчлэлээ шаардлагатай үед нь хийлгэж, өөртөө болон үр хүүхэддээ хариуцлагатай хандах нь чухал юм.

Гадаад паспорт шинээр авахын тулд дараах зvйлийг бүрдүүлж биеэр авчирах боломжгүй тохиолдолд шуудангаар илгээнэ.

Бүрдүүлэх материал:

1.     Дараах холбоосоор орж “Гадаад паспорт шинээр авах мэдүүлэг”-ийн маягтын бөглөх,

Мэдүүлгийн маягт татаж авах

– Хүүхдэд гадаад паспорт шинээр авах бол хүүхдийн зургийг тамга дарж баталгаажуулсан эрүүл мэндийн дэвтэр эсвэл түүнтэй адилтгах зурагтай бичиг баримт,

– Эцэг, эх буюу асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт,

– Паспортаа үрэгдүүлсэн бол цагдаагийн газрын тодорхойлолт,

– Дахин сунгалт хийх боломжгүй болсон болсон бол паспортын сунгалттай хуудасны хуулбар,

2.    Иргэний цахим үнэмлэхийн хуулбар,

3.     Гадаад паспорт авах хүсэлтээ илэрхийлсэн хувийн өргөдөл,

– Холбоо барих хаяг, утасны дугаараа завал бичсэн байх шаардлагатай.

4.     Сүүлийн 6 сарын дотор авхуулсан 35 х 45 мм хэмжээтэй 4 хувь цээж зураг /Цагаан фонтой, хар болон туяатай нүдний шилгүй, засварлаагүй/

5.     Төлбөр төлсөн баримт

Паспортын төлбөр – 70 SGD (Төлбөрийн хугацаа тухайн сардаа хүчинтэй бөгөөд буцааж олгох боломжгүй)

Үйлчилгээний хураамжийг зөвхөн дараах дансанд урьдчилан төлсөн байх шаардлагатай:

UOB Bank

Account name: Embassy of Mongolia

Account no: 136-311-585-9

Анхаарах:

1.     Гадаад паспорт шинээр болон дахин авч буй иргэд заавал иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх ёстой.

Тайлбар: Шинээр паспорт авахад 1-3 сар хүртэл хугацаа шаардагдана. Иргэд шинэ паспорт захиалж паспортаа авахад удаан хугацаагаар хүлээх тохиолдол гарч байгаа нь:

  1. Гадаад паспорт шинээр авах мэдүүлгийг буруу, дутуу бөглөсөн байдаг. Ихэвчлэн ургийн овгоо бичдэггүй. Өөрөөр хэлбэл Монгол Улсын иргэний үнэмлэх аваагүй хүмүүс байдаг тул өөрсдийн ургийн овгоо (Боржигон, Тайж, Хөх морьт зэрэг) мэдэхгүй тохиолдол гарч байна. Энэ тохиолдолд паспорт мэдүүлж буй иргэн өөрийн эцгийн овгийг авч явдаг гэдгийг сануулая.
  2. Мэдүүлэгтээ өөрийн регистрийн дугаарыг андуурч бичих, шаардлагатай тохиолдолд холбогдох Монгол Улсад өөрийн ойр дотны хүний холбоо барих хаяг, утасны дугаарыг бичээгүй тохиолдол гардаг.
  3. Буцах дугтуйн дээрх хаяг зөрсөн, иргэд тухайн хаяг дээрээ байхгүй байх, нүүх, шилжих тохиолдол гардагМэдүүлэгтээ Сингапур-т болон Монгол Улсад оршин суугаа байнгын хоёр хаягийг зөвөөр бичих нь зүйтэй. 

Like us

Tweets