You are here
Home > Гэрлэлтээ Бүртгүүлэх

Монгол Улсын “Гэр бүлийн тухай хууль”-ийн дагуу Монгол Улсын иргэд хоорондоо болон гадаадын иргэнтэй гэр бүл болж буй иргэд гэр бүлээ бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.

Бүрдүүлэх материал:

  1. Гэрлэлтийн гэрчилгээний мэдүүлгийн маягтыг бөглөх, Маягт татаж авах;
  2. Гэрлэхийг хүсэгчдийн гэр бүлээ бүртгүүлж гэрлэлтийн гэрчилгээ олгох тухай ЭСЯ-ны нэр дээр гаргасан хүсэлт, /Өргөдөлд гэрлэгсдийн овог, эцгийн нэр, нэр, оршин суугаа газрын хаяг, төрсөн он, сар, өдөр, гэрийн хаяг, холбоо барих утас зэрэг мэдээллийг бичиж гарын үсэг зурсан байна/;
  3. Гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэхний хуулбар болон гадаад паспортын хуулбар;
  4. Эрүүл мэндийн тодорхойлолт буюу тухайн оршин сууж буй газрын эрүүл мэндийн байгууллагын шинжилгээний бичиг, /ДОХ, сүрье, сэтгэцийн өвчин гэх мэт/;
  5. Өмнө гэрлэж байгаагүй болон гэрлэж байсан бол урьд нь гэрлэж байсан бол гэрлэлтээ цуцлуулсан талаарх нотлох баримт, /Улсын бүртгэлийн төв архив, Төрийн үйлчилгээний цахим машинаас лавлагаа, гэрлэлтээ цуцлуулсан тухай шүүхийн шийдвэр эсвэл гэрлэлт цуцлалтын гэрчилгээ гэх мэт/;
  6. Төлбөр төлсөн баримт, Үйлчилгээний хураамж – 25 син.доллар.

Анхаарах: Гэрлэлтийн гэрчилгээ авахдаа заавал өөрсдийн биеэр хүрэлцэн ирнэ.

Жич: ЭСЯ-ны Консулын хэлтсээс иргэдэд гэрлэлтийн гэрчилгээ олгож гэрлэгсдийн ХААТР – 15 маягтыг ОӨУБЕГ-т илгээж бүртгэлийн системд орсноор гэрлэлт албан ёсоор баталгааждаг журамтай.

Төлбөр тушаах дансны мэдээлэл:

UOB Bank
Account Name: Embassy of Mongolia
Account No.: 136-311-585-9

Top