You are here
Home > Гэрлэлт цуцлалт

Гэрлэлтээ цуцлуулах гэж буй гэр бүл эд хөрөнгийн болон хүүхдийн асран хамгаалах эрхийн асуудлаар ямар нэгэн маргаан, зөрчил байхгүй, эдгээр асуудлуудыг гэрлэлтээ цуцлуулахаас өмнө тохиролцож, шийдвэрлэсэн тохиолдолд ЭСЯ захиргааны журмаар гэрлэлтийг цуцлана. Эд хөрөнгийн болон хүүхэд асран хамгаалах эрхийн маргаантай тохиолдолд Монгол Улсын оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяа шүүхэд хүсэлт гаргана.

Монгол гэр бүлийн хувьд дараах материалыг бүрдүүлнэ:

  1. Гэрлэлтээ цуцлуулсныг мэдэгдэх хуудас татаж авах;
  2. Эхнэр нөхрийн хамтарсан буюу тус тусдаа гаргасан өргөдөл /Өргөдөлд гэрлэгчдийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, гэрлэлтийн гэрчилгээний дугаар болон гэрлэлтээ цуцлуулах талаар харилцан зөвшөөрсөн, төрсөн болон үрчлэн авсан 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй тухайгаа дурдсан байна/;
  3. Гэрлэлтийн гэрчилгээ /эх хувь/;
  4. 18 хүртэлх насны хүүхэдгүй тухай оршин суугаа газрын ам бүлийн тодорхойлолт;
  5. Иргэний үнэмлэхний хуулбар;
  6. Гадаад паспортын хуулбар;
  7. Сингапурт оршин суух эрхийн үнэмлэхний хуулбар;
  8. Сингапурт оршин суугчийн хаягийн тодорхойлолт эх хувь;
  9. Төрсний гэрчилгээний хуулбар;
  10. Үйлчилгээний хураамж – 25 син.доллар.
Top