You are here
Home > Иргэний Шинэчилсэн Бүртгэл

16 нас хүрч Монгол Улсын иргэн шинэчилсэн бүртгэлд хамрагдаж буй болон 25, 45 насны  иргэний үнэмлэх сунгалт хийлгэхээр ирж буй иргэд дараах материалыг өөрийн биеэр Сингапур дахь ЭСЯ-д авч ирэн хурууны хээ буюу биеийн давхцахгүй өгөгдөлөө өгнө.

Бүрдүүлэх материал:

  1. Төрсний гэрчилгээ /25, 45 насны сунгалт хийлгэх бол иргэний үнэмлэхний хуулбар/;
  2. Гадаад паспорт;
  3. Үйлчилгээний хураамж – Үнэ төлбөргүй.

Тайлбар:

  • Бүртгүүлэх иргэд өөрсдийн ургийн овог, Монгол Улсад байнга оршин суугчаар бүртгүүлсэн хаягаа тодорхой мэдэж байх шаардлагатай. Бүртгэлийн ажилтан шинэчилсэн бүртгэлд хамрагдсаныг нотлож ИУБ-31 маягтыг хэвлэн гарын үсэг зуруулах ба бүртгүүлсэн тасалбарыг /бар код бүхий/ танд өгнө. Энэхүү тасалбар нь шинэчилсэн бүртгэлтэй холбоотой аливаа асуулт, лавлагаа авахад хэрэг болно;
  • Шинэчилсэн бүртгэлд хамрагдасны дараагаар ОӨУБЕГ-ын https://burtgel.gov.mn/ цахим хуудас,  1890 лавлах утсанд хандаж регистрийн дугаар, бүртгүүлсэн бүртгэлийн тасалбарын дугаараа /бар код/ оруулж таны мэдээлэл бүртгэлд орсон эсэхийг шалгана уу. “Иргэний шинэчилсэн бүртгэл явуулах журам”-д заасны дагуу шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний бүртгэлийн дугаар олгогдсон иргэний мэдээлэл, нэрийн жагсаалтыг тус газар Нийслэлийн хөдөлмөр халамжийн газарт 30 хоногийн дотор хүргүүлэх юм.
  • Шинэчилсэн бүртгэлийн системд мэдээлэл орсны дараа таны цахим үнэмлэх Монгол дахь гэрийн хаягаа бүртгүүлсэн тухайн хорооны засаг даргад хэвлэгдэж очих бөгөөд Монголд байгаа өөрийн аав, ээж, ах, дүү, ойрын хамаатан садангаараа дамжуулан цахим үнэмлэхээ авхуулна уу.

Жич: Хүний хөгжил сангийн тухай хуулийн 15.1, УИХ-ын 2009 оны 100 дугаар тогтоол, Засгийн газрын 2010 оны 3 дугаар тогтоол, 2011 оны 2 дугаар сарын Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, Гадаад харилцааны сайд, Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалын дагуу хилийн чанадад амьдарч байгаа Монгол Улсын иргэнийг иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэх үйл ажиллагааг хилийн чанадад зохион байгуулж байгаа болно.

Top