You are here
Home > Итгэмжлэл Олгох

Бүгд Найрамдах Сингапур Улсад оршин суугаа Иргэн та өөрийн хийхийг хүссэн итгэмжлэл, тухайлбал өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдад худалдах эрхээ шилжүүлэх, банкинд данс нээлгэх, тэтгэврийн мөнгө авах үйлдлийг өөрөө бус, Монгол Улсад байгаа өөрийн төлөөлөгчөөр / итгэмжлэгдэгчээр дамжуулан эдлэх, эсхүл хийх боломжтой. Монгол Улсын Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т заасныг үндэслэн Таныг төлөөлөх төлөөлөгчийн эрх нь хууль тогтоомж (тухайлбал насанд хүрээгүй хүүхдийг төлөөлөх эцэг, эхийн эрх) болон итгэмжлэлийн үндсэн дээр үүсдэг. Итгэмжлэл гэрчлүүлэхдээ тодорхой эрх, үүргийг шилжүүлсэн итгэмжлэлийг шаардлага хангахуйц байдлаар бичиж, дараах материалыг бүрдүүлсэн байна.

Бүрдүүлэх материал:

  • Монгол Улсын гадаад паспорт /хүчинтэй/ эсхүл иргэний үнэмлэх /ар, өвөр/-ний хуулбар /хүчинтэй/ (хамтран өмчлөгч эрхээ шилжүүлэх бол өмчлөгч бүрийн бичиг баримт);
  • 18 нас хүрээгүй хүүхдийн өмнөөс итгэмжлэл гаргах бол хүүхдийн бичиг баримт /1-16 насны хүүхэд бол төрсний гэрчилгээ, 16-18 насны хүүхэд бол иргэний үнэмлэх /ар, өвөр/-ний хуулбар;
  • Орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой итгэмжлэл гэрчлүүлэх бол үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • Төлбөр төлсөн баримт, үйлчилгээний хураамж – 25 син.доллар.

Нэмэлт шаардлага, тайлбар:

  • Итгэмжлэлийг зөвхөн кирилл үсгээр бичнэ;
  • Итгэмжлэлийн хүчинтэй байх хугацааг тодорхой бичих бөгөөд 3 сараас 3 хүртэлх жил байж болно;
  • Итгэмжлэлд хүлээн авагчийн регистрийн дугаарыг бичсэн байна;
  • Төлөөлүүлэгч  өөрийн холбоо барих утасны дугаарыг бичсэн байна;
  • Таны итгэмжлэлийг ажлын 3 өдрийн дотор Гадаад харилцааны яамны Консулын газарт хүргэнэ;
  • Төлөөлөгч Гадаад харилцааны яамны Консулын газарт бичиг баримттайгаа өөрийн биеэр очиж гарын үсэг зурж итгэмжлэлээ авна.

Жич: ЭСЯ таны итгэмжлэлийг баталгаажуулан Монгол Улсын Гадаад харилцааны яам /ГХЯ/-ны Консулын газарт илгээх ба тэндээс таны ТӨЛӨӨЛӨГЧ өөрийн иргэний цахим үнэмлэхтэйгээ очиж авах ба энэхүү итгэмжлэлд гарын үсгээ зурснаар албан ёсоор хүчинтэй болно. Та итгэмжлэл явуулахдаа гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхээ ЭСЯ-нд авч ирэх шаардлагатай.

Төлбөр тушаах дансны мэдээлэл:

UOB Bank
Account Name: Embassy of Mongolia
Account No.: 136-311-585-9

Нэмэлт мэдээлэл:

Элчин сайдын яамаар хийлгэсэн итгэмжлэлийг Монгол Улсын ГХЯ-ны Консулын газар хүлээн авсан эсэхийг dep10.notary@mfa.gov.mn цахим хаягаар эсхүл ГХЯ-ны шуурхай утас болох (62) 262222 дугаараас тодруулах боломжтой (Тухайн өдөрт ирсэн итгэмжлэлийн жагсаалтыг өдөрт 2 удаа шуурхай утас хариуцаж буй ажилтанд хүргүүлж байгаа болно).

Итгэмжлэлийг Даваа-Баасан гарагийн 09.00-11.30, 14.00-16.30 цагийн хооронд ГХЯ-ны Консулын газраас авна.

Top