You are here
Home > Төрсний Гэрчилгээ Авах

Монгол Улсын иргэн эцэг, эх болон холимог гэр бүлээс төрсөн хүүхдэд төрсний гэрчилгээ авахад дараах материалыг бүрдүүлэх шаардлагатай.

Бүрдүүлэх материал:

1. Төрсний гэрчилгээ авах мэдүүлгийн маягт бөглөх, татаж авах;

2. Хүүхэд төрсөн тухай эмнэлэгийн магадлагаа;

3. Эцэг, эхийн цахим иргэний үнэмлэхний хуулбар/Гадаадын иргэн бол паспортын хуулбар/;

4. Эцэг, эхийн ЭСЯ-ны нэр дээр гаргасан өргөдөл, /Шинээр төрсөн хүүхдийн эцэг тогтоох, хүүхдийг эцэг, эхийн аль нэгнээр овоглоход эцэг, эхийн гэр бүлийн байдлыг тодорхойлох шаардлагатай болдог. Та өөрт тохирох өргөдлийн загварыг татаж авна уу:

5.а. Эцэг, эхийн Монгол Улсын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар;

5.б. Гэрлэлтээ бүртгүүлээгүй болон Сингапурт гэрлэлтээ бүртгүүлсэн эцэг, эхээс төрсөн хүүхдийг эцгээр нь овоглож бүртгэхэд ХААТР маягт дээр эцэг, эхийн гарын үсэг зурагдсан байх журмын дагуу хэрэв та ЭСЯ дээр өөрийн биеэр ирж гарын үсэг зурах боломжгүй тохиолдолд дараах өргөдөлийг нотариатаар баталгаажуулж ирүүлэх шаардлагатай.

6. Хүүхдийн 1 хувь зураг /Аль болох жижиг 3×4 см хэмжээтэй зураг байх шаардлагатай/;

Үйлчилгээний хураамж: Үнэ төлбөргүй.

Жич: Гадаадад төрсөн хүүхдэд тухайн улсаас олгосон төрсөн тухай эмнэлгийн бичиг, гэрчилгээнд бичигдсэн төрүүлсэн эцэг, эхийн нэр, иргэншил зөрүүтэй тохиолдолд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3 дахь заалтыг баримтлан улсын бүртгэл хийхгүй болно. Энэ асуудлаар civil_reg@burtgel.gov.mn хаягаар тодруулах боломжтой.

Анхаарах:

  1. Монгол Улсын “Гэр бүлийн тухай” хуулийн дагуу гэр бүлээ батлуулаагүй эцэг эх хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авахдаа заавал өөрсдийн биеэр хүрэлцэн ирнэ (эцэг тогтоох маягтад гарын үсэг зурах шаардлагатай);
  2. “Иргэний бүртгэлийн тухай хууль”-ийн 12.12 дэх заалтын дагуу 1-ээс дээш настай хүүхдийг төрсний бүртгэлд бүртгэхдээ «Төрснийг бүртгэсэн эсэх тухай» иргэний баримтын архивын лавлагааг үндэслэн төрсний гэрчилгээг олгоно. Бүгд Найрамдах Сингапур Улсад иргэнээр бүртгэгдэж гадаад паспорт авсан тохиолдолд МУ-ын иргэнээр бүртгэж авах боломжгүйг анхаарна уу.
Top