ТӨВ АЙМАГ СИНГАПУР УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ “ТИ-ЭС МОНГОЛИА ДЕВЕЛОПМЕНТ” ХХК-ТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Төв аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл Сингапур улсын хөрөнгө оруулалттай “Ти-Эс Монголиа Девелопмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Чю Морган Ронгхаотай 4 дүгээр сарын 18-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээний гол зорилго “Ти-Эс Монголиа Девелопмент” ХХК-аас Төв аймгийн Батсүмбэр суманд хэрэгжүүлэх хямд орон сууц төслийн нөхцөл шаардлагыг тогтоох юм.

 Гэрээнд “Ти-Эс Монголиа Девелопмент” ХХК-ийн талаас:

Төслөөр баригдах 3 үйлчилгээний талбай бүхий 27 айлын орон сууцны барилгын санхүүжилтийг бүрдүүлэх

Худалдан борлуулах үнийг эрэлтийн дагуу 1 м2-ыг 1 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй тогтоох үүргийг хүлээж байгаа бол Төв аймгийн талаас барилга барих зөвшөөрөл болон байрны борлуулалт зэрэг асуудал дээр дэмжлэг үзүүлэх үүргийг хүлээж байгаа юм.

Тус төсөл нь 6 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд хэрэв амжилттай хэрэгжвэл цаашид бусад сумдад мөн хэрэгжихээр төлөвлөгдөөд байна.

Like us

Tweets

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ