“МИНИЙ МОНГОЛ” ЗУРГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА

Монгол Улсаас Сингапур Улсад суугаа Элчин сайдын яамнаас Эх үрсийн баярыг тохиолдуулан Сингапур улсад амьдарч буй хүүхэд багачуудын дунд “Миний Монгол” сэдэвт гар зургийн уралдаан зарлаж байна.

Уралдааныг 8 нас хүртэлх, 9 – 15 насны хоёр ангиллаар явуулах бөгөөд оролцсон хүүхэд бүрт бяцхан бэлэгтэй. Оролцогчид А3 /42х29.7см/ эсхүл А4 /29.7×21см/ хэмжээтэй цаасан дээр усан будаг, балын ба тосон харандаагаар зурсан нэг бүтээл ирүүлнэ. Уралдааны бүтээлийг 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Элчин сайдын яамны байранд хүлээн авах болно.

Уралдааны дүнг 2017 оны 5 дугаар сарын 29-ны өдөр ЭСЯ-ны фэйсбүүк хуудсаар зарлаж, шалгарсан уран бүтээлч хүүхдүүдийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайд Т.Лхагвадорж Элчин сайдын яаманд хүлээн авч тусгай шагнал гардуулах болно.

Авъяаслаг хүүхэд багачууддаа тэмцээн уралдаандаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

Like us

Tweets