СИНГАПУР ДАХЬ МОНГОЛ ХҮҮХДҮҮДИЙН ДУНД “МИНИЙ МОНГОЛ” ГАР ЗУРГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол Улсаас Сингапур Улсад суугаа Элчин сайдын яамнаас Эх үрсийн баярыг тохиолдуулан Сингапур улсад амьдарч буй хүүхэд багачуудын дунд “Миний Монгол” сэдэвт гар зургийн уралдааныг 2017 оны 5 дугаар сарын 4 – 26-ны өдрүүдэд зохион байгуулав.

Уралдааныг 8 нас хүртэл, 9 – 15 насны хоёр ангиллаар явуулсан бөгөөд уран бүтээлээ ирүүлсэн авъяаслаг хүүхдүүдээс бага насны ангилалд 6 настай Б.Есүй, К.Анасуяа, Энх-Орчлон, том насны ангилалд Д.Төгөлдөр нар шалгарч, Элчин сайдын гарын бэлгээр шагнууллаа.

“Миний Монгол” гар зургийн уралдааны дүнг танилцуулахаар уралдаанд идэвхтэй оролцсон нийт хүүхдүүдийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Элчин сайд Т.Лхагвадорж Элчин сайдын яаманд урьж, хүлээн авсан бөгөөд ирүүлсэн бүтээлүүд Монголын үзэсгэлэнт байгаль, дэлхийд хосгүй нүүдэлчин соёлыг тусгасан төдийгүй зарим хүүхдүүд Монголын ирээдүйг мөрөөдлөөрөө харж бүтээлч байдлаар дүрсэлснийг шагшин магтаж, ирээдүйд эрдэм номтой хүн болж эх орондоо ихийг бүтээхийг ерөөлөө.

Уралдаанд ирүүлсэн уран бүтээлүүдээс толилуулж байна:


Like us

Tweets

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ