You are here
Home > Embassy News > ЭЛЧИН САЙД Т.ЛХАГВАДОРЖ СИНГАПУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЭВЛЭЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ДУГЛАС ФҮҮТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

ЭЛЧИН САЙД Т.ЛХАГВАДОРЖ СИНГАПУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЭВЛЭЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ДУГЛАС ФҮҮТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Сингапурын үйлдвэрлэлийн эвлэл /Singapore Manufacturing Federation/-ийн Ерөнхийлөгч Дуглас Фүүгийн урилгаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Лхагвадорж 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр тус эвлэлийн үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагааны асуудлаар уулзалт хийлээ.

Элчин сайд Т.Лхагвадорж Сингапурын үйлдвэрлэлийн эвлэлийн Ерөнхийлөгч Дуглас Фүүтэй хийсэн уулзалтын үеэр Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг танилцуулж, хоёр улсын жижиг дунд үйлдвэр эрхлэгчид харилцан хоёр улсын зах зээлд нэвтрэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар санал солилцлоо.

Leave a Reply

Top