You are here
Home > Embassy News > СИНГАПУРТ СУУГАА ДИПЛОМАТ КОРПУСТ ЗОРИУЛАН “SECRET OF MONGOLIAN CASHMERE” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

СИНГАПУРТ СУУГАА ДИПЛОМАТ КОРПУСТ ЗОРИУЛАН “SECRET OF MONGOLIAN CASHMERE” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Лхагвадоржийн гэргий М.Золжаргал Сингапур Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын Тэргүүний гэр бүлүүдэд зориулан 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Мандарин Орчард зочид буудалд “Secret of Mongolian cashmere” сэдэвт арга хэмжээг зохион байгууллаа.

Тэрээр уг арга хэмжээгээрээ Монголын үндэсний үйлдвэрлэгчдийг олон улсад сурталчилан таниулахыг зорьж, төлөөлөгчөөр “Говь”, мөн чацарганаар бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Seaberry Farm Products” компаниудыг урьж оролцуулсан бөгөөд Монголын ноолуурын онцлог, давуу тал, ноолууран бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх өрсөлдөх чадвар, үйлдвэрлэлийн технологийн талаар зочид төлөөлөгчдөд танилцуулж, “Gobi Organic Cashmere”, “Yama” брэндийн ноолууран бүтээгдэхүүн, “Seaberry” брэндийн цай, косметикийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгуулав.

Мөн түүнчлэн Монголын үзэсгэлэнт байгаль, түүх соёлоо сурталчилж, Монголын эзэнт гүрний түүхэн нутаг дэвсгэрээр аялсаныхаа дараа фото альбум гаргасан Сингапурын гэрэл зурагчин Ким Лауг тусгай зочноор урьж, түүхэн аяллын тэмдэглэлээс нь зочид төлөөлөгчидтэй хуваалцав.

Хүрэлцэн ирсэн 40 орчим орны төлөөлөгчид дэлхийд цорын ганц нүүдлийн соёлыг Монголын үндэсний үйлдвэрлэгчид хэрхэн тэтгэж дэмжин ажиллаж байгааг шагшин магтсан төдийгүй Монголын ноолууран бүтээгдэхүүний чанар, органик үйлдвэрлэлийн горимыг ихэд сайшааж, дэлхийн зах зээлд таниулах үйлсэд хувь нэмэр оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлж байлаа.

Дипломат арга хэмжээнд оролцсон Говь компани уг арга хэмжээтэй уяялдуулан 3 дугаар сарын 14, 17-ны өдрүүдэд өдөр нь Сингапурын худалдааны төв “Орчард” гудамжинд байршилтай Мандарин галерей, Танглин их дэлгүүрт үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан билээ.

Leave a Reply

Top