You are here
Home > Embassy News > ЭЛЧИН САЙД Т.ЛХАГВАДОРЖ CHANNEL NEWS ASIA ТЕЛЕВИЗЭД ЯРИЛЦЛАГА ӨГЛӨӨ

ЭЛЧИН САЙД Т.ЛХАГВАДОРЖ CHANNEL NEWS ASIA ТЕЛЕВИЗЭД ЯРИЛЦЛАГА ӨГЛӨӨ

Элчин сайд Т.Лхагвадорж 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Сингапур Улсын олон улсын хэвлэл мэдээллийн “ChannelNewsAsia” телевизийн 19 цагийн “PrimeTime Asia” мэдээллийн хөтөлбөрт Монголын улс төр, эдийн засгийн орчны талаар ярилцлага өглөө.

Тэрээр Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, экспортын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор төрөөс хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар товч танилцуулж, ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт орсноор хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, эдийн засаг тогтворжих хандлагатай байгаа талаар мэдэгдлээ.

Мөн Монгол Улсад хөдөө аж ахуй, аж үйлдвэрлэлийн салбар төдийгүй сүүлийн үед эрчимтэй хөгжиж буй гарааны бизнес, финтекийн салбарт гадаад хөрөнгө оруулалтын өргөн боломж байгаа тухай дурдаж, Монгол Улс Зүүн Өмнөд Азийн орнуудтай худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чухал болохыг онцлохын сацуу Монгол Улсын бизнес эрхлэгчид Зүүн Өмнөд Азийн хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчидтэй түншлэхэд нээлттэй гэдгийг цохон тэмдэглэв.

Leave a Reply

Top