You are here
Home > Embassy News > МОНГОЛ УЛС БОЛОН АСЕАН-Ы ГИШҮҮН УЛСЫН ЭМЭГТЭЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧ НАРЫН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

МОНГОЛ УЛС БОЛОН АСЕАН-Ы ГИШҮҮН УЛСЫН ЭМЭГТЭЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧ НАРЫН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа, аж үйлдвэрийн холбоо (IWFCI)-оос энэ оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Монгол Улс болон АСЕАН-ны гишүүн улсын Эмэгтэй бизнес эрхлэгч нарын форум зохион байгуулагдав. Тус арга хэмжээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Лхагвадорж оролцож, “Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хандлага” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.

Бүгд Найрамдах Малайз Улсын Засгийн газрын ивээл дор зохион байгуулсан “GLOBAL WOMEN’S TRADE SUMMIT-2017” арга хэмжээ энэ оны 8 дугаар сард болж, Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын орчны талаар танилцуулах арга хэмжээ болж өндөрлөсөн. Үүний үргэлжлэл болох Сингапур Улсад зохион байгуулж буй тус арга хэмжээнд АСЕАН-ны гишүүн улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцов.

Форумын хүрээнд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын хандлага, хөрөнгө оруулалтын орчин болон шинээр бизнес эхлүүлэх боломж, нөхцөлийн талаар танилцуулсан. Мөн АСЕАН-ны бүсэд нэвтрүүлж буй бизнесийн шинэ орчин, боломж, бололцооны талаар танилцуулж, санал солилцсон юм.

Leave a Reply

Top