You are here
Home > Announcement > ЭХ ТҮҮХИЙН ОЛИМПИАДАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

ЭХ ТҮҮХИЙН ОЛИМПИАДАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

“Түүхийн улсын олимпиад зохион байгуулах дэд хороо”, Гадаад харилцааны яамтай хамтарч хилийн чанад дахь Монгол хүүхдүүдийн дунд “ЭХ ТҮҮХИЙН ОЛИМПИАД”-ыг зохион байгуулж байна.

Хэн оролцох: “Эх түүхийн олимпиад”-ыг дунд, ахлах сургуулийн сурагч гэсэн 2 түвшинд, 1 үе шаттай зохион байгуулна. Монгол Улсын иргэн, эсэхүл өмнө нь иргэн байсан монгол хүний хилийн чанадад төрж өссөн 11-18 насны хүүхэд оролцоно.

1. Дунд сургууль: 11-14 насны сурагч
2. Ахлах сургууль: 15-18 насны сурагч

Бүртгэл: Сурагчид Түүхийн Улсын Олимпиад зохион байгуулах Дэд хорооны http://must.edu.mn/static/mongolteukeolimp.mn цахим хуудсанд бүртгүүлнэ. Цахим бүртгэл 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр эхэлж, 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусна. Уг цахим хуудаснаас “Эх түүхийн олимпиад”-ын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авна. Мөн суугаа орон дахь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газруудаас тодорхой мэдээлэл авах боломжтой.

Олимпиадын бүртгэл http://must.edu.mn/static/mongolteukeolimp/web/цахим хуудсаар 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл явагдана.

Leave a Reply

Top