You are here
Home > Embassy News > “EMBASSY CUP 2017” ХӨЛ БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

“EMBASSY CUP 2017” ХӨЛ БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас Бүгд Найрамдах Улс тунхагласны баярын өдөрт зориулж Сингапурт амьдарч буй Монголчуудын дунд “Embassy Cup 2017” хөл бөмбөгийн тэмцээнийг 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулав.

Сингапур Улсад сурч, ажиллан амьдарч буй Монгол иргэдээ дэмжих, спортоор дамжуулан иргэд хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилго бүхий тус тэмцээнд иргэд идэвхтэй оролцов. Тэмцээнд:

  • “Panzers”
  • “Expats”
  • “MSR”
  • “Embassy” гэсэн 4 баг өрсөлдснөөс “Panzers” баг нийлбэр оноогоор тэргүүлж Шилжин явах цомын эзнээр тодров.

Элчин сайдын яамны уг хөл бөмбөгийн тэмцээнийг Монголын Хөл бөмбөгийн холбооноос дэмжиж оролцсон бөгөөд холбооны лого бүхий цамц, дарцаг, бөмбөгийг уламжилсныг Шилдэг залуу тоглогчоор тодорсон “Panzers” багийн довтлогч О.Мөнхтөрт гардуулав. Элчин сайд Т.Лхагвадорж тэмцээнийг хааж үг хэлэхдээ, хүрэлцэн ирсэн тоглогч, хөгжөөн дэмжигч нартаа талархал илэрхийлсэний зэрэгцээ Элчин сайдын яамнаас Монголчууддаа зориулж зохион байгуулж буй бүхий л арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалав. Элчин сайдын яамны зүгээс Монголчуудынхаа дунд сагсан бөмбөгийн тэмцээнийг уламжлал болон жил бүр зохион байгуулдаг бөгөөд ийнхүү хөл бөмбөгийн тэмцээнийг анх удаа зохион байгуулж, “Embassy Cup” шилжин явах цомтой болов.

Leave a Reply

Top