You are here
Home > Embassy News > АСЕМ-ЫН ЗАЛУУЧУУДЫН ЧУУЛГАНЫ ОРОЛЦОГЧ ЗАЛУУС ЭЛЧИН САЙДЫН ЯАМААР ЗОЧЛОВ

АСЕМ-ЫН ЗАЛУУЧУУДЫН ЧУУЛГАНЫ ОРОЛЦОГЧ ЗАЛУУС ЭЛЧИН САЙДЫН ЯАМААР ЗОЧЛОВ

АСЕФ буюу Ази, Европын сангаас зохион байгуулж буй АСЕМ-ын Залуучуудын чуулганы оролцогч залуус 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын Элчин сайдын яамаар зочлов. АСЕМ-ын гишүүн улсын залуус Ази, Европын улсуудын улс төр, эдийн засаг, гадаад харилцааны чиглэлээр санал солилцож, туршлага судлав. Оролцогч залуус Сингапур хотноо байрлаж буй зарим ДТГ-аар зочилж, тэдгээрийн өдөр тутмын үйл ажиллагаатай танилцсан. АСЕФ-аас хүсэлт тавьсаны дагуу манай ЭСЯ-аас эдгээр залуусын төлөөллийг халуун дотноор угтан авч, Монгол-Сингапурын дипломат харилцаа, ЭСЯ-ны эрхэлж буй өдөр тутмын үйл ажиллагаа, консулын асуудлаар санал солилцов

Leave a Reply

Top