You are here
Home > Embassy News > ЭЛЧИН САЙД Т.ЛХАГВАДОРЖ “ТЕМАСЕК” ОЛОН УЛСЫН САНГИЙН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ

ЭЛЧИН САЙД Т.ЛХАГВАДОРЖ “ТЕМАСЕК” ОЛОН УЛСЫН САНГИЙН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Лхагвадорж шинэ оны анхны албан уулзалтаа  “Темасек” олон улсын сангийн ТУЗ-ийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал Бэнэдикт Чеонг болон тус байгууллагын бусад албаны хүмүүстэй 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр уулзалт хийснээр эхлэв.

“Темасек” олон улсын сан нь үүсгэн байгуулагдаад 10 жилийн хугацаа өнгөрч байгаа бөгөөд энэ хугацаанд нийтдээ 348 төсөл, хөтөлбөрийг 22 улстай хэрэгжүүлжээ. Тухайлбал, тус сангийн санхүүжилтээр 2017-2018 онд “Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд нийтдээ 140 гаруй эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байгаа.

Бид шийдлийг бус шийдэлд хүрэх арга замыг зааж өгдөг” хэмээн “Темасек” сангийн гүйцэтгэх захирал Бэнэдикт Чеонг уулзалтын үеэр онцолсон юм. Техник, технологи, шинжлэх ухааны дэвшилттэй хөл нийлүүлж буй Бүгд Найрамдах Сингапур Улсын хувьд өөрийн мэдлэг, чадвараа бусад улстай хуваалцах, ийнхүү Ази, Номхон далайн бүс нутаг дахь улс хоорондын, цаашлаад иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан уг байгууллага энэ хугацаанд нийтдээ 178 сая син.долларын хөрөнгө оруулалтыг хийгээд байна. Тэр дундаа залуучууд, төрийн албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн салбар салбарын сургалт, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чухал анхаарлыг хандуулдаг. Энэ хугацаанд Монгол Улсын төрийн байгууллагатай төдийгүй, их, дээд сургуультай амжилттай хамтран ажилласаар ирсэн. Мөн тус сангийн санхүүжилтан дор Сингапурын технологийн тэтгэлэгт хөтөлбөрөөс (Singapore Technologies Endowment Programme (STEP)) жил бүр зохион байгуулдаг Азийн улсын хүүхэд, залуучуудад зориулсан хамтарсан соёл, урлагийн Sunburst Youth Camp-ын арга хэмжээнд Монголын оюутан, залуус оролцсоор ирсэн.

Элчин сайд Т.Лхагвадорж уулзалтын үеэр “Темасек” сангийн Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд талархал илэрхийлж, цаашид хамтран ажиллах салбар, цар хүрээний талаар ярилцав. Элчин сайдын яамны зүгээс Монгол Улсаас оролцох оролцогч нарын тоог нэмэгдүүлэх чиглэлээр ажилласаар ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд сургалтад хамрагдаж байсан оролцогч нарт шаардлагатай туслалцаа, дэмжлэгийг үзүүлж байв. “Темасек” сангаас 2018 онд Монгол Улсын зарим их, дээд сургуультай хамтарч “Conceive-Design-Implement-Operate(CDIO)” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд инженер, техникийн салбарын заах арга зүйг сайжруулах, оюутны сэтгэн бодох, санаачлан хэрэгжүүлэх арга барилыг хөгжүүлэхэд оршино. Сангийн удирлагуудын онцолсноор зөвхөн Сингапур өөрийн мэдлэгээ түгээх бус Монгол Улсаас болон иргэдээс нь суралцах зүйл ихтэй хэмээн хэлсэн юм. Энэ ч хүрээнд мэдлэг, мэдээллийг харилцан солилцох төсөл нь их үр дүнтэй хэрэгждэг хэмээн онцолж байв.

Leave a Reply

Top