You are here
Home > Embassy News > ЭЛЧИН САЙД Т.ЛХАГВАДОРЖ МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ТАЛААР ИЛТГЭЛ ТАВИВ

ЭЛЧИН САЙД Т.ЛХАГВАДОРЖ МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ТАЛААР ИЛТГЭЛ ТАВИВ

С.Ражаратнам-ын нэрэмжит Олон улсын судлалын их сургууль (S.Rajaratnam School of International Studies – RSiS)-ийн тусгай урилгаар Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Лхагвадорж “Монгол Улсын гадаад бодлогын тойм” сэдвээр 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр илтгэл тавив.

Ази, Номхон далайн бүс нутаг дахь стратегийн болон олон улс судлалын тэргүүлэх хүрээлэн болох Олон улс судлалын их сургууль нь анх 1996 онд Аюулгүй байдал, стратегийн судалгааны хүрээлэн нэр дор үүсгэн байгуулагджээ. Бүгд Найрамдах Сингапур Улсын Гадаад харилцааны анхны сайд бөгөөд нийт 15 жилийн хугацаанд тусгаар тогтнолоо олж авсан шинэ улсын Гадаад харилцааны сайдаар ажиллаж, энэхүү улсын гадаад харилцааны салбарын “үндэслэгч” хэмээн нэрлэдэг С.Ражаратнамын нэрэмжит уг сургууль нь олон улсын харилцаа, гадаад бодлого, аюулгүй байдлын салбарт тэргүүлэх чиглэлийн судалдаа хийхийн зэрэгцээ энэ салбарын ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэж байна. Тусгаар улсын 50 гаруй жилийн түүхтэй харьцангуй “залуу” улсын иргэдийн хувьд, тэр дундаа гадаад харилцааны чиглэлээр суралцаж буй оюутан залуусын дунд Монгол Улсын түүх соёл, уламжлал, зан заншлыг ихээхэн сонирхдог хэдий ч мэдээлэл бага байдаг бөгөөд Монгол Улсын талаар олж мэдэх хүсэл сонирхол багагүй байдаг юм. Агуу их түүх, баялаг соёл, уламжлалтай Монгол Улсын тухай олж мэдэхийг хүсэхийн зэрэгцээ хүний эрх, ардчиллыг дээдлэгч, эдийн засгийн огцом өсөлтөд богино хугацаанд хүрсэн зэрэг олон дэвшилтэт үзүүлэлттэй орчин цагийн Монгол Улсын талаар олж мэдэх сонирхол мөн өндөр.

Элчин сайд Т.Лхагвадорж илтгэлийнхээ хүрээнд Монгол Улсын түүх, соёл, улс төр, эдийн засгийн нөхцөл байдлын талаар товч танилцуулав. Олон улс судлалын сонсогч нарт зориулж Монгол Улсын гадаад бодлогын чиг баримжаа, Монгол Улсын бусад улс, олон улсын байгууллагатай хөгжүүлж буй харилцаа, олон улсын тавцанд Монгол Улсын авч хэрэгжүүлж буй алхамууд, олон улс дахь Монгол Улсын байр суурь зэрэг асуудлаар дэлгэрүүлэн ярилцав. Түүнчлэн Монгол судлалын талаар сонсогч нартай санал солилцож, дэлхий даяар түгсэн монгол судлалын хөгжил, дотоодын болон олон улсын монгол судлалын байгууллагын талаар санал солилцов.

Leave a Reply

Top