You are here
Home > Embassy News > ЭЛЧИН САЙД Т.ЛХАГВАДОРЖ МОНГОЛЫН ТУХАЙ БАРИМТАТ КИНОНЫ ОРОЛЦОГЧ НАРЫГ ХҮЛЭЭЖ АВАВ

ЭЛЧИН САЙД Т.ЛХАГВАДОРЖ МОНГОЛЫН ТУХАЙ БАРИМТАТ КИНОНЫ ОРОЛЦОГЧ НАРЫГ ХҮЛЭЭЖ АВАВ

“Channel News Asia” сувгаар 2017 оны 12 дугаар сард нэвтрүүлсэн Монголын байгаль, уламжлалыг харуулсан “In Pursuit of Magic” баримтат киноны оролцогч болох хөтлөгч Одрей Лим (Audrey Lim), “MasterChef Asia”-ийн ялагч Ву Вай Леонг (Woo Wai Leong) нарыг Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Лхагвадорж 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Элчин сайдын яамны өргөөндөө хүлээн авч уулзав.

“Channel News Asia” суваг нь азийн 26 улсад англи хэлээр нэвтрүүлгээ гаргаж, 24 улсад мэдээллийн агентлагтай бөгөөд азид англи хэлээр нэвтрүүлгээ цацдаг шилдэг гурван сувгийн нэг юм. Тус сувгийн “In Pursuit of Magic” баримтат киноны уран бүтээлчид азийн улсаар аялан, тухайн улсын үзэсгэлэнт байгаль, соёл, уламжлалыг харуулдгийн зэрэгцээ дэлхийн өөр аль ч газраас олж харах боломжгүй тухайн улсын цорын ганц онцлогийг харуулахыг зорьдог.

“MasterChef Asia”-ийн ялагч Ву Вай Леонг, Одрей Лим нар Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт байрлах Их нартын байгалийн нөөц газрын түүх, соёлын дурсгалт газруудаар зочилсон юм. Кинонд “MasterChef Asia”-ийн ялагч Ву Вай Леонг монголын хүнсний бүтээгдэхүүн, ургамалаар тусгай жор гаргаж, хоол бэлтгэн, мөн оролцогч нар өөрийн хүчээр монгол гэр барих зэрэг сонирхолтой мөчүүдээр дүүрэн бөгөөд оролцогч нарын мэдээлснээр, энэхүү баримтат кино нь үзэгчдийн таашаалыг хүртэж, азид олон мянган үзэгчдэд хүрсэн байна.

Элчин сайдын яамны зүгээс Монгол Улсын сурталчилсан, монголын үзэсгэлэнт байгаль, соёл уламжлалыг түгээсэн арга хэмжээ, уран бүтээл бүрийг дэмжиж ажилдгаа танилцуулж, Ази, Номхон далайн бүс нутагт олноо төдийлэн танигдаагүй манай улсыг сурталчилсанд талархал илэрхийлж, дурсгалын зүйлсийг гардуулав.

In Pursuit of Magic: Glamping Adventures (Mongolia) баримтат киног дараахь холбоосоор үзэх боломжтой:

https://www.channelnewsasia.com/news/video-on-demand/pursuit-of-magic/360-degree-mobile-glamping-mongolia-9477798

Leave a Reply

Top