You are here
Home > Embassy News > БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА БҮГД НАЙРАМДАХ СИНГАПУР УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙВ

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА БҮГД НАЙРАМДАХ СИНГАПУР УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙВ

 

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа 2018 оны 5 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Сингапур Улсад ажлын айлчлал хийв. Айлчлалын хүрээнд Ц.Цогзолмаа сайд Бүгд Найрамдах Сингапур Улсын Боловсролын сайд Онг Йе Кунг, Бүгд Найрамдах Сингапур Улсын Соёл, нийгэм, залуучуудын сайд Грейс Фу нартай тус тус хоёр талт уулзалт хийв.

Сүүлийн жилүүдэд Сингапур хотноо зохион байгуулсан соёл, урлагийн арга хэмжээнд Монгол Улсаас төлөөлөгчид амжилттай оролцоход дэмжлэг үзүүлсэнд Грейс Фу сайдад талархал илэрхийлж, соёлын бүтээлч үйлдвэрлэл, кино урлаг, сонгодог урлаг, театр, музейн салбарт хамтран ажиллах боломжийг талууд хэлэлцэв. Бүгд Найрамдах Сингапур Улсын Боловсролын сайд Онг Йе Кунг-тай хийсэн уулзалтын хүрээнд Монгол, Сингапурын боловсролын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд монгол оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх боломж, Монгол, Сингапурын их, дээд сургууль хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.

Ц.Цогзолмаа сайдын айлчлалын хүрээнд Сингапурын Политехникийн их сургуулийн удирдлага болон “Темасек” олон улсын сангийн удирдлагатай тус тус уулзалт хийв. Сингапурын Политехникийн сургуультай хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсын төрийн өмчийн их, дээд сургуулиудад инженерийн боловсролын “Сэтгэн бод, Зохион бүтээ, Хэрэгжүүл, Гүйцэтгэ (буюу “Си Ди Ай Өү” эсхүл “CDIO”) арга зүй”-г нэвтрүүлэх төслийн хүрээнд Сингапурын Политехникийн сургуульд 2018 оны 5 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Монгол Улсын төрийн өмчийн их, дээд сургуулиудын удирдах албан хаагчдад зориулсан сургалт зохион байгуулсан. 

 

Leave a Reply

Top