You are here
Home > Announcement > МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ ТОГЛООМ, НААДГАЙН ЦАХИМ НОМЫН САНГ ГАРГАЛАА

МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ ТОГЛООМ, НААДГАЙН ЦАХИМ НОМЫН САНГ ГАРГАЛАА

Монгол ардын уламжлалт тоглоом, наадгайг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудыг үндэстний тоглоомоороо тоглож сурахад нь зориулж Монголын уламжлалт тоглоом, наадгайн цахим номын санг ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр гаргасан. Олон нийтэд нээлттэй энэхүү цахим номын санг www.naadgai.mn цахим хаягаар Та бүхэн үзэх боломжтой.

Монгол, англи хэл дээр ардын уламжлалт тоглоом, наадгайн түүх, тоглох дүрэм зэрэг мэдээллийг тектс болон видео хэлбэрээр багтаасан тус цахим номын санг хилийн чанад дахь Монгол хэл, соёлын төвүүдийн хичээлийн хэрэглэгдэхүүн, багшийн гарын авлага болгон ашиглахын сацуу хилийн чанадад зохион байгуулах соёлын арга хэмжээнүүдэд ашиглах бүрэн боломжтой юм.

Leave a Reply

Top