You are here
Home > Announcement > ИРГЭДИЙН АНХААРАЛД

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Бүгд Найрамдах Сингапур Улсын эрүүл мэндийн нэгдсэн цахим систем болох “Sing Health” нь цахим халдлагад өртөж, 1.5 сая гаруй өвчтөний хувийн мэдээлэл алдагдсан талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн.
Энэхүү халдлагын уршигаар мэдээллээ алдсан өвчтөний нэр, оршин суух үнэмлэхний дугаар, гэрийн хаяг зэрэг хувийн мэдээллүүд алдагдсан байх магадлалтай байгаа. “Sing Health”-ээс иргэддээ энэ талаар зөвхөн цахим шуудан, утасны мессэж илгээсэн бөгөөд утсаар биечлэн ямар ч хүнтэй холбогдоогүй гэдгээ мэдэгдээд байна.
Сингапур дахь Монгол Улсын иргэдийн дунд тус улсын Цагдаагийн алба эсхүл Цагаачлал ба Шалган нэвтрүүлэх албанаас утсаар холбогдож, Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээллийг авсан, яаралтай төлбөр хийхийг шаардсан зэрэг тохиолдлын талаар Элчин сайдын яам албан бус мэдээлэл авсан.
Иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор энэхүү мэдээллийг хүргүүлж байгаа бөгөөд гэмт хэргээс өөрийгөө хамгаалах хүрээнд аливаа төрлийн утсаар ирэх дуудлагад сэрэмжтэй хандаж, Элчин сайдын яамны нэрийг барьсан ямар ч тохиолдолд яамандаа нэн тэргүүнд хандаж, баттай мэдээлэл авч байхыг хүсэе.

ЭСЯ-ны холбоо барих утасны дугаар +65-63480745.

Иргэдээс өргөдөл, гомдол авах цахим хаяг: mongolianembassy.sg@gmail.com.

Leave a Reply

Top