You are here
Home > Announcement > ФИЛИППИН УЛСАД ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД!

ФИЛИППИН УЛСАД ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД!

Филиппин улсад сүүлийн хэдэн сарын турш улаан бурхан өвчин эрчимтэй дэгдэж, 2019 он гарснаас хойш өнөөдрийн байдлаар 136 хүн амь насаа алдаад байгаагийн дийлэнх хувь нь 1-5 хүртэлх насны хүүхдүүд байгаа талаар Эрүүл мэндийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Francisco Duque мэдэгдээд байна. Түүнчлэн он гарснаас хойш улаан бурхны нийт 8400 тохиолдол бүртгэгдээд байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэд дахин нэмэгдсэнийг харуулж байгаа юм.

Ойрын саруудад мөн улаан бурхан өвчний дэгдэлт өсөх хандлагатай байгаа талаар эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж, улаан бурхны тархалтад илүү өртсөн хэд хэдэн газар болон дүүргүүдэд онц байдал зарлан өвчнөөс хамгаалах дархлаажуулалтын аян өрнүүлж байгаа болно. Иймд, Та бүхэн албан болон хувийн хэргээр тус улсыг зорихоор төлөвлөж буй бол тус өвчний эсрэг дархлаажуулалт хийлгэх болон аль болох бага насны хүүхэд авч явахгүй байхыг анхааруулж байна.

Leave a Reply

Top