You are here
Home > Announcement > СИНГАПУР УЛСАД ОРШИН СУУГАА ЭМЭГТЭЙЧҮҮД ТА БҮХЭНДЭЭ ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНДИЙГ ДЭВШҮҮЛЖ, САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ

СИНГАПУР УЛСАД ОРШИН СУУГАА ЭМЭГТЭЙЧҮҮД ТА БҮХЭНДЭЭ ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНДИЙГ ДЭВШҮҮЛЖ, САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ

Сингапур Улсад оршин суугаа эмэгтэйчүүд та бүхэндээ Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Өдрийн мэндийг дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
1908 оны 3 сарын 8-нд АНУ-ын Нью-Иорк хотноо нэхмэлийн үйлдвэрт ажилладаг 15000 орчим бүсгүйчүүд улс төрийн тэгш эрх, үйлдвэрчний эвлэл байгуулах болон цалингаа нэмүүлэх шаардлагыг тавьж томоохон жагсаал цуглааныг зохион байгуулсан байна. Түүнээс хойш дэлхийн өнцөг булан бүрт энэ өдөр эмэгтэйчүүд өөрсдийн эрх ашгийн төлөө төрөл бүрийн жагсаал цуглааныг хийж иржээ.


Томоохон хөдөлгөөнүүдээс дурдвал: 1915 оны Норвеги, Мексикийн эмэгтэйчүүдийн Дэлхийн 1-р дайныг эсэргүүцсэн хөдөлгөөн, Австри Испанийн цэргийн дэглэмийг эсэргүүцсэн хөдөлгөөн, 1943 онд Италид Муссолиниг эсэргүүцсэн хөдөлгөөн, 1979 онд Чилид апартейд дэглэмийг эсэргүүцсэн хөдөлгөөн, 1981 онд Иранд Чадрыг эсэргүүцсэн хөдөлгөөн, 1988 онд Филиппинд хэмжээгүй эрхт засаглалыг эсэргүүцсэн хөдөлгөөн зэрэг юм. 1975 онд НҮБ-ээс жил бүрийн 3-р сарын 8-ны өдрийг Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Өдөр болгон албан ёсоор зарлан тунхаглажээ.

Leave a Reply

Top