You are here
Home > Embassy News > ЭЛЧИН САЙД Т.ЛХАГВАДОРЖ КОЛУМБЫН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭНД ИЛТГЭГЧЭЭР ОРОЛЦОВ

ЭЛЧИН САЙД Т.ЛХАГВАДОРЖ КОЛУМБЫН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭНД ИЛТГЭГЧЭЭР ОРОЛЦОВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Лхагвадорж 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр “Дипломат яриа хэлэлцээ” арга хэмжээнд илтгэгчээр оролцов.

АНУ-ын Колумбын Их Сургуулийн төгсөгчдийн Сингапур дахь холбооноос санаачилсан энэхүү арга хэмжээ нь цаашид цуврал болон зохион байгуулагдах бөгөөд Элчин сайд Т.Лхагвадорж анхны илтгэгчээр уригдан оролцсон нь онцлог байлаа. Элчин сайд Т.Лхагвадорж Монгол Улсын түүх, улс төр, ардчиллын өрнөл, өнөөгийн эдийн засаг, гадаад худалдааны нөхцөл байдлын талаар болон Монгол-Сингапурын харилцааны тухай оролцогчдод танилцуулав. Илтгэлд Колумбын Их Сургуулийн төгсөгчдөөс гадна банк санхүү, олон улсын хөрөнгө оруулалт, зөвлөх байгууллагууд болон төрийн албаны төлөөлөгчид зочноор оролцож, илтгэлийн төгсгөлд чөлөөт ярилцлага өрнүүлэв.

Колумбын Их Сургуулийн төгсөгчдийн Сингапур дахь холбоо нь анх 1995 онд байгуулагдсан бөгөөд тус сургуульд дээд боловсрол (бакалавр болон түүнээс дээш зэрэг) эзэмшиж төгссөн оюутнуудын харилцаа холбоо, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах зэрэгт дэмжлэг үзүүлж ажилладаг ажээ.

Top