You are here
Home > Announcement > ИРГЭДИЙН АНХААРАЛД

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Монгол Улсад шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссын 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааны шийдвэрээр олон улсын хуваарьт нислэгүүд болон төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг дуустал түр хугацаагаар зогсоосон.

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан Та бүхэн эх орондоо зорчихоор төлөвлөж буй бол энэхүү мэдээллийг анхааралдаа авч, буцах нислэг, явах маршрутаа зохицуулна уу.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэр, Улсын онцгой комиссын 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 11 дүгээр хуралдааны тэмдэглэлийн 3.1 дэх хэсгийн шийдвэрийн дагуу БНСУ, Япон, Европын болон бусад улсад байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ Москва, Истанбул хотоор дамжуулан тусгай үүргийн нислэгээр авах талаар анхаарч ажлын хэсэг гаран ажиллаж байгаа билээ.  /https://zasag.mn/news/view/24642/

Тусгай үүргийн нислэгээр иргэдээ нутаг буцаах асуудлыг УОК-оос нарийвчлан судлаж байгаа тул эхний ээлжинд ДТГ-аар дамжуулан иргэдийн хүсэлт, бүртгэл, тоон мэдээллийг авч байна.

Иймд Бүгд Найрамдах Сингапур Улс, Бүгд Найрамдах Филиппин Улсад түр саатсан буюу нутаг буцах хүсэл сонирхолтой иргэдийн хувьд:

  • Элчин сайдын яаманд биечлэн хүрэлцэн ирж хүсэлтээ илэрхийлэх;
  • Биечлэн ирэх боломжгүй, онцгой шалтгаантай иргэдийн хувьд Элчин сайдын яамны mongolianembassy.sg@gmail.com цахим хаягаар хүсэлтээ илэрхийлэх боломжтой.

Хүсэлт илэрхийлэхдээ:

  • Өөрийн овог, нэр, паспортын дугаар, нислэгийн мэдээлэл бүхий хүсэлт
  • Яаралтай буцах онцгой шаардлагыг дурдсан нотлох баримт бүхий бичиг баримт

/! Жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхэдтэй эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настай иргэдийн хүсэлтийг нэн тэргүүнд хүлээж авна ! /

  • Гадаад паспортын хуулбар

Жич:

  • Тусгай үүргийн нислэгийн тийзний зардлыг иргэн өөрөө хариуцна
  • Тусгай үүргийн нислэгт хамрагдсан иргэн бүр 14 хоногийн хугацаанд тусгаарлах байранд байрлах бөгөөд хамаарах зардлыг өөрөө хариуцна
  • Хүсэлтдээ дээрх төлбөрийг бүрэн хариуцахаа хүлээн зөвшөөрч байгаа талаар дурдана
Top