You are here
Home > Announcement > НУТАГ БУЦАХ ЗОРИЛГООР ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГТ ХАМРАГДАХ ХҮСЭЛТ ГАРГАСАН ИРГЭДИЙН ТУХАЙД

НУТАГ БУЦАХ ЗОРИЛГООР ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГТ ХАМРАГДАХ ХҮСЭЛТ ГАРГАСАН ИРГЭДИЙН ТУХАЙД

 

Улсын Онцгой Комиссын Шуурхай штабын шийдвэрийн дагуу 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн нислэгт Сингапур Улсаас 19, Филиппин Улсаас 7 Монгол Улсын иргэн тус тус хамрагдав.

Эдгээр иргэдийг ангилвал,

Бага насны хүүхэдтэй гэр бүлийн ангилалд – 13

Эцэг, эхийн хараа, хяналтгүй насанд хүрээгүй хүүхэд ангилалд – 4

Жирэмсэн ангилалд – 4

Эрүүл мэндийн шалтгаантай ангилалд – 5 хүн тус тус багтжээ.

Элчин сайдын яамны зүгээс энэ хугацаанд Сингапур Улсад буй 97, Филиппин Улсад буй 88 Монгол Улсын иргэдийн нутаг буцах хүсэлтийг хүлээж авснаас ийнхүү 26 хүн нутаг буцав. Бидний зүгээс өргөдөл гаргасан нийт иргэдийн шалтгаант нөхцөл, тайлбарыг ГХЯ-ны Консулын газарт тухай бүр уламжилж байгаа болно.

Дээрх 4 дүгээр сарын 30-ны өдрийн тусгай үүргийн нислэгээр нийт 7 улсаас 273 зорчигч эх орондоо буцсан болно.

Нутаг буцах хүсэлт шинээр гаргаж буй иргэд өргөдлөө, гадаад паспортын хуулбарын хамт mongolianembassy.sg@gmail.com цахим шууданд илгээнэ үү.

Визний хугацаагаа сунгуулах хүсэлтэй иргэд өргөдөл, гадаад паспортны хуулбарыг mongolianembassy.sg@gmail.com цахим шууданд илгээнэ үү.

(Өргөдлийн маягтын загварыг Консулын үйлчилгээ-Маягтын загвар цэснээс татаж авах боломжтой).

Элчин сайдын яамнаас тодруулах шаардлагатай аливаа шуурхай асуудлаар,

Элчин сайдын яамны ажлын утас +65-63480745 (ажлын цагаар буюу Даваа-Баасан гарагт 09.00-18.00 цагуудад) эсхүл +65-86534563 дугаартай шуурхай утсаар тус тус холбогдоно уу.

 

 

 

 

Top