You are here
Home > Announcement > ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖИД ХАМРАГДАХ ТУХАЙ,

ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖИД ХАМРАГДАХ ТУХАЙ,

УИХ-ын 40 дүгээр тогтоолын дагуу Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд бүр хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүртэх эрхтэй юм.

Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй хүүхдүүдийн хувьд одоо гадаад улсад оршин суугаа эсэхээс үл хамааран тэтгэмжээ авна. Сангийн мэдээллийг 3 жил тутам шинэчилдэг бөгөөд сүүлд 2017 онд шинэчилсэн.

Монгол Улсын иргэн Та өөрийн хүүхдээ тус өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй эсэхийг дараахь холбоосоор шалгана уу:

https://check.hudulmur-halamj.gov.mn/check/

Хүүхдийн мөнгөнд хамрагдах, хүүхдийн мөнгийг хүлээж авахтай холбоотой асуудлаар Иргэн та итгэмжлэл үйлдэж болно.

Итгэмжлэлийг хүүхдийн эцэг, эхийн аль нэг тал үйлдэх бөгөөд өөрийн иргэний үнэмлэх, хүүхдийн гадаад паспорт, төрсний гэрчилгээний хуулбарыг хавсаргана уу.

(Итгэмжлэлийн маягтыг Консулын үйлчилгээ-Маягтын загвар цэснээс татаж авах боломжтой).

Top