You are here
Home > Announcement > СИНГАПУР, ФИЛИППИН УЛСАД БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

СИНГАПУР, ФИЛИППИН УЛСАД БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх 6 дугаар сард нийт 8 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаад улсад саатаад буй нутаг буцах хүсэлтэй 2000 орчим Монгол Улсын иргэдийг татан авахаар төлөвлөжээ.

Урьдчилсан байдлаар төлөвлөж буйгаар эдгээр нислэгүүдээс 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сөүл-Улаанбаатарын чиглэлд үйлдэх тусгай үүргийн нислэгт транзитаар буюу бусад улсуудаас /тэр дундаа Сингапур, Филиппин Улсаас/ Монгол Улсын иргэдийг хамруулах боломжийг бий болгожээ.

Энэхүү транзит нислэгт өндөр настан, эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай, хөгжлийн бэрхшээлтэй, бага насны хүүхэдтэй, жирэмсэн болон бусад зайлшгүй шаардлагатай иргэдийг хамруулах юм.

Нутаг буцах хүсэлтэй иргэн Та:

– Нутаг буцах хүсэлтийг маягтын дагуу бөглөж ЭСЯ-ны mongolianembassy.sg@gmail.com цахим хаягт илгээнэ үү. Гадаад паспортын хуулбарыг, хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон нотолгоо бүхий баримт бичгийн хамт ирүүлнэ үү.

– Нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн хувьд дахин ирүүлэх шаардлагагүй хэдий ч нэмэлт нөхцөл байдал илэрсэн бол тэр тухайгаа мөн цахим шуудангаар мэдэгдэж болно.

УОК-ын дээрх шийдвэр нь зөвхөн нислэгүүдийн товтой холбоотой бөгөөд одоогоор нислэгтэй холбоотой нарийвчилсан мэдээлэл нь тодорхой бус байгааг анхаарна уу. Яаралтай нутаг буцах хүндэтгэн үзэх шалтгаантай Монгол Улсын иргэдийн жагсаалтыг УОК-ийн шуурхай штаб дээр ажиллаж буй Ажлын хэсгээс сонгон шалгаруулж, Элчин сайдын яамдуудад нэрсийг мэдэгдэх болно. Элчин сайдын яамнаас нислэгт хамрагдахаар нэр нь баталгаажсан иргэн бүртэй тухай бүр холбоо барьж, дараагийн шатны зааварчилгааг өгөх болно.

No photo description available.

Top