МОНГОЛ СИНГАПУРЫН БИЗНЕС УУЛЗАЛТЫГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛНА

Сингапур Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам, МҮХАҮТ хамтран Монгол, Сингапурын вебинар бизнес хэлэлцүүлгийг 9 дүгээр сарын 10-нд 14:30 цагаас зохион байгуулна.

Хэлэлцүүлэгт тээвэр, аялал жуулчлал, хэвлэх үйлдвэр, боловсрол, дэд бүтэц, бөөний худалдаа, мал эмнэлгийн эм ханган нийлүүлэлт, газрын тос ба хий, цахилгаан үүсгүүр болон цахилгаан станц, гал тогооны тоног төхөөрөмж, цэвэр кофе үйлдвэрлэгч, экспортлогч, эрчим хүчний бүтээгдэхүүн үйлчилгээ, үйлдвэрийн зориулалттай цахилгаан бараа, электроник инженерийн бүтээгдэхүүн гэх мэт салбарын бизнес эрхлэгчдийг урьж байна.

Цахим бизнес уулзалтад Zoom програмыг ашиглах ба хэлэлцүүлэг англи хэл дээр явагдах тул оролцогчид англи хэлний зохих мэдлэгтэй байхыг анхаарна уу.

Холбоо барих : 99036193