ЭЛЧИН САЙД Т.ЛХАГВАДОРЖ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ

Элчин сайд Т.Лхагвадорж 124 жилийн түүхтэй, дэлхийн 65 оронд үзэсгэлэн яармаг зохион байгуулдаг “Montgomery Group”-ийн төлөөлөгчидтэй цахим уулзалт хийв. Уулзалтын үеэр Сингапурт 2021 оны 9 дүгээр сарын 28-30-ны хооронд зохион байгуулагдах Speciality & Fine Food Asia (SFFA) арга хэмжээнд Монголын аж, ахуйн нэгжүүдийг тус үзэсгэлэн, яармагт оролцуулах асуудлаар санал солилцож, Монголын гол нэрийн бүтээгдэхүүнийг олон улсад танилцуулах боломжийн талаар хэлэлцэв.