Сингапурын Халдварт өвчин судлалын үндэсний төвд (NCID) Covid-19-ийг илрүүлэх үеэр цээжний хэвийн бус рентген туяаг хурдан хугацаанд илрүүлэх хиймэл оюун ухаанаар ажилладаг төхөөрөмж зохион бүтээжээ.

Сингапурын Халдварт өвчин судлалын үндэсний төвд (NCID) Covid-19-ийг илрүүлэх үеэр цээжний хэвийн бус рентген туяаг хурдан хугацаанд илрүүлэх хиймэл оюун ухаанаар ажилладаг төхөөрөмж зохион бүтээжээ.
Уушгины хатгалгааны тохиолдлыг хурдан тэмдэглэх тохиолдолд эмч нар эрт оролцож болно.Учир нь цээжний рентген шинжилгээнд илүү хүнд илэрсэн тохиолдолд өвчтөнүүдэд нэмэлт хүчилтөрөгчийн эмчилгээ, агааржуулалт шаардлагатай байна.

NCID-ийн үзлэг оношилгооны төвд очсон хүн бүхэн заавал цээжний рентген зураг авахуулах шаардлагатай байдаг бөгөөд өмнө нь рентген зураг бүрийг рентген судлаач нэг цагийн хугацаанд хянан үзэж, рентген шинжилгээний үр дүн бүрт дараалан дүн шинжилгээ хийж, цаг хугацаа их алддаг байсан ажээ. Цээжний зураг авах төв дөрөвдүгээр сард цар тахлын оргил үед өдөрт 200-300 рентген зураг хардаг байсан бол одоогийн байдлаар өдөрт 100 зураг ирж байгаа аж.

Одоо RadiLogic хэмээх хиймэл оюун ухаан бүхий төхөөрөмж нь рентген зураг тус бүрийг гурван секундын дотор шинжилж, компьютер дээр хэвийн бус цээжний рентген туяаг тодруулах боломжтой болжээ. Энэхүү багаж нь 96.1 хувь хүртэл нарийвчлалтай бөгөөд 5-р сараас эхлэн үзлэгийн төвд нэвтрүүлж эхэлжээ.