Сингапур Улсаас нутаг буцах хүсэлтээ шинээр мэдүүлж буй иргэдийн анхааралд!

2020 оны 09 дүгээр сард үйлдэгдэх тусгай үүргийн нислэгүүдийн төлөвлөгөөг Улсын онцгой комиссоос гаргасан бөгөөд транзит горимоор үйлдэгдэх тусгай үүргийн нислэгийг Хонконгийн олон улсын нисэх буудлаар дамжин өнгөрөх байдлаар зохион байгуулж байгаа билээ. Хонконгийн талаас дамжин өнгөрөх зорчигчдод дараах шаардлагыг тавьж буй юм.

ТРАНЗИТ ЗОРЧИГЧ:
– Эхний цэгээс эцсийн цэг хүртэл нэг захиалгаар тийз худалдаж авах.
– Гарааны бүртгэлийн цэг дээр давхар бүртгэл хийгдэж, Улаанбаатар хүртлэх Boarding pass-ийг гартаа авсан байна.
– Эцсийн цэг хүртэл тээшээ бүртгүүлж, тээшний биркийг гартаа авсан байна.
– Дамжин өнгөрөх хугацаа 24 цаг байна.
– Транзит зорчигчдод консулын болон элчингийн өөр нэмэлт тодорхойлолт шаардлагагүй.
– Хонконгийн нисэх буудалд Interline check-in хийхгүй
Эдгээр нөхцлийг хангасан бол Хонконг олон улсын нисэх буудал транзит болон трансфер зорчигчдыг хүлээж авна.

-Сингапур Улсаас транзит нислэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн хувьд дээрх шаардлагыг хангахгүй буюу дамжин өнгөрөх 24 цагийн хугацаанд багтах нислэгийн боломжгүй байгааг анхаарна уу. Өөрөөр хэлбэл эхлэлийн цэгээс эцсийн цэг хүртэл нэг захиалгаар тийз худалдан авах боломжит нислэг нь зөвхөн Сингапур-Хонконгийн чиглэлд “Cathay pacific” авиа компани үйлдэж байгаа болно.