МОНГОЛ ИРГЭД СИНГАПУРТ 30 ХҮРТЭЛ ХОНОГ ВИЗГҮЙ ЗОРЧДОГ БОЛНО

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газар хооронд хоёр улсын бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд харилцан визгүй зорчих хугацааг 14 хоног байсныг 30 хоног болгон өөрчлөх тухай ноот бичиг харилцан солилцлоо.

Ингэснээр хоёр орны иргэд 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн 30 хүртэл хоног харилцан визгүй зорчих боломжтой болох юм.

Like us

Tweets