Элчин сайдын мэндчилгээ

IMG_9847Бүгд Найрамдах Сингапур Улс тусгаар тогтнолоо тунхагласны 50 жилийн ой, Монгол Улс Бүгд Найрамдах Сингапур Улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн тэмдэглэлт ойн баярын энэ үед миний бие Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж, та бүхэнтэйгээ Элчин сайдын яамныхаа цахим хуудсаар дамжуулан мэндчилж байгаадаа баяртай байна.

Өнгөрсөн 45 жилийн хугацаанд манай хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж, өргөжин тэлсээр ирсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 онд Сингапурт хийсэн төрийн айлчлал, хоёр улсын хооронд 2014 онд шууд нислэгийн шинэ агаарын зам нээгдсэн зэрэг нь хоёр талын хамтын ажиллагаанд бодит ахиц гарч буйн илрэл юм.

Сингапурт Монгол Улсаа төлөөлөн суух Элчин сайдын хувьд манай хоёр улсын найрсаг харилцаа, бүс нутаг дахь хамтын ажиллагааг хоёр орны ард иргэдийн нийтлэг эрх ашиг, бүс нутгийн энх тайван, хөгжлийн тусын тулд өргөжүүлэн бэхжүүлэх ажилд миний бие бүхий л нөөц боломжоо дайчлан ажиллах болно. Энэ ажлын хүрээнд Монгол-Сингапурын соёлын солилцоо, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах тал дээр түлхүү анхаарч ажиллахыг мэдэгдэхэд таатай байна.

Энэ дашрамд ЭСЯ-ныхаа цахим хуудаст зочлон саатаж буй Та бүхэнд талархал илэрхийлэхийн сацуу хилийн чанадад суугаа Монгол иргэдээ хүссэн мэдээлэл, үйлчилгээгээр ханган ажиллахад таатай байх болохоо Элчин сайдын яамны хамт олны нэрийн өмнөөс илэрхийлье.

Та бүхэнд эрүүл энх, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Таныг хүндэтгэсэн:

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

Төмөрийн Лхагвадорж

 

Greetings from the Ambassador

It is with great pleasure to have been appointed as the Ambassador Extraordinary and Plenipotentiary of Mongolia to the Republic of Singapore at this remarkable year, commemorating 50th anniversary of independence of the Republic of Singapore and 45th anniversary of the diplomatic relations between Mongolia and the Republic of Singapore.

Over the years, the cordial relations between Mongolia and Singapore have expanded remarkably as a result of mutual respect and close cooperation. The State visit of the President of Mongolia in 2013, followed by the launch of direct flight route between Singapore and Mongolia in 2014 are great examples of the solid progress in our political and bilateral ties.

As the Ambassador accredited to Singapore, noting the extensive potential to further develop our bilateral ties as well as multilateral relations within the region, I am delighted to work towards exploring and utilizing the resources, for the benefit of our two countries. Moreover, promoting social and cultural exchange as well as increasing people-to-people connectivity between the two nations will be priority for my agenda.

I hope you enjoy your virtual visit of the Embassy of Mongolia in Singapore. Should you be unable to find what you are looking for, the Embassy will be pleased to provide information and further assistance.

I wish you all success and prosperity. Happy Singapore’s 50th Golden Jubilee!

Sincerely,

TUMUR “GEORGE” LKHAGVADORJ

Ambassador Extraordinary and Plenipotentiary of Mongolia to Singapore

 

 

 

Like us

Tweets

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ