Иргэний улсын бүртгэл

Иргэний бүртгэлийн үйлчилгээ

  1. 16  насанд хүрч иргэний үнэмлэх анх удаа авах зорилгоор Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх материал:

Иргэний бүртгэлийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын иргэний үнэмлэх нь тус улсын иргэн мөн болохыг батлан гэрчлэх баримт мөн. Монгол Улсын иргэний үнэмлэхийг 16 нас хүрсэн иргэнд шинээр, 25,45 нас хүрсэн иргэнд хугацааг шинээр сольж олгоно.

Иргэний үнэмлэхийг ямар нэг хэлбэрээр гэмтээх, бусдад барьцаалж өгөх, бусдын үнэмлэхийг барьцаалж авах болон ашиглахыг хуулиар хориглоно.

16 нас хүрсэн иргэнд иргэний үнэмлэх шинээр олгоход бүрдүүлэх материал:

  • Хүсэлт /ЭСЯ-нд хаягласан байх/
  • Төрсний гэрчилгээ /эх хувь болон нотариатаар батлуулсан хуулбар/
  • Эцэг /эх/-ийн иргэний үнэмлэх /эх хувь болон нотариатаар батлуулсан хуулбар/
  • Монгол улсын харъяат болсон эсхүл сэргээсэн тохиолдолд тус улсын харьяат болсон тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг
  • Үйлчилгээний хураамж /15000 төгрөгийг голомт банкны 1165004534 дансанд тушаах, 3300 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг Баянгол дүүргийн татварын 2602035640 тоот дансанд тушаасан байна/

2. Иргэний үнэмлэхийн хүчинтэй хугацаа сунган сольж олгоход бүрдүүлэх материал:

  • Хүсэлт /ИУБ-31 маягт/
  • Төрсний гэрчилгээ /эх хувь болон нотариатаар батлуулсан хуулбар/
  • Иргэний үнэмлэх /хугацаа дууссан үнэмлэх (30 хоног дотор)/
  • Үйлчилгээний хураамж /15000 төгрөгийг голомт банкны 1165004534 дансанд тушаах, 3300 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг Баянгол дүүргийн татварын 2602035640 тоот дансанд тушаасан байна/

  1. Шинээр төрсөн хүүхдийг төрсөний бүртгэлд бүртгүүлхэд бүрдүүлэх материал:
  • Өргөдөл /хүүхдийг бүртгүүлэхийг хүссэн/
  • Эцэг эхийн иргэний үнэмлэх /эх хувь болон нотариатаар батлуулсан хуулбар/
  • Хүүхэд төрсөн тухай эмнэлэгийн магадлагаа /эх хувь/
  • Төрөх газраас олгосон эрүүл мэндийн дэвтэр
  • Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ /эх хувь болон нотариатаар батлуулсан хуулбар/
  • Гэрлэсний гэрчилгээгүй бол эцэг эхийн хамтран гаргасан өргөдөл /хүүхдээ эцгээр нь овоглохыг хүссэн/
  • Гэрчилгээний үнэ – үнэ төлбөргүй

Шинээр төрсөн хүүхдийг эцэг, эхийн оршин суугаа газрын, эсхүл хүүхдийн өөрийнх нь төрсөн газрын ЭСЯ-нд 15, хавсран суугаа ЭСЯ-нд 30 хоногийн дотор хандан бүртгүүлнэ.


  1. Гэрлэсний бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх материал:
  • Гэрлэлтээ батлуулахыг хүссэн тухай өргөдөл
  • Гэрлэсэн эсэх лавлагаа /УБЕГ-ын ИБА-аас/
  • Гэрлэгсдийн иргэний үнэмлэх /эх хувь болон нотариатаар батлуулсан хуулбар/
  • Өмнө нь гэрлэж, гэр бүл цуцалсан бол гэрлэлт цуцлалтын гэрчилгээ /эх хувь/
  • Иргэний баримтын архивын лавлагаа /гэрлэлт цуцалснаас хойш гэрлээгүй тухай/
  • Эрүүл мэндийн тодорхойлолт гаргуулах /дох, сэтгэц, сүрьеэ/
  • Гэрчилгээний үнэ – 25 сингапур долларын төлбөр

  1. Гэрлэлт цуцлуусныг бүртгүүлэхэд бүрдүүлэх материал:
  • Гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэр /эх хувь болон нотариатаар батлуулсан хуулбар/
  • Эхнэр, нөхрийн иргэний үнэмлэх /эх хувь болон нотариатаар батлуулсан хуулбар/
  • Захиргааны журмаар гэрлэлт цуцлах бол эд хєрєнгийн маргаангүй, дундаас төрсөн болон үрчилж авсан 18 хүртэлх насны хүүхэдгүй тухай өргөдөлдөө дурьдсан байна.
  • 18 насанд хүрсэн хүүхэдгүй тухай сум, хорооны Засаг даргын тодорхойлолт /эх хувь/
  • Гэрлэлтийн гэрчилгээ үрэгдүүлсэн бол иргэний баримтын архивын лавлагаа /эх хувь/
  • Эхнэр,нөхөр өөрийн биеэр байх ба хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэн нэг нь байхгүй тохиолдолд өргөдлийг нотариатаар батлуулна.
  • Гэрчилгээний үнэ – 25 сингапур долларын төлбөр

  1. Нас барсаны бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх материал
  • Нас барсан тухай эмнэлгийн магадлагаа, нас барагчийг оршуулсан тухай тодорхойлолт /эх хувь/
  • Тухайн иргэнийг нас барсан тухай зарласан шүүхийн шийдвэр буюу түүний хуулбар
  • Нас барсан шалтгааны талаар гарсан шүүх эмнэлгийн дүгнэлт /эх хувь/
  • Иргэний үнэмлэх /нас барсан иргэний болон нас барагчийг бүртгүүлэхээр ирсэн иргэний/
  • Гэрчилгээний үнэ – 25 сингапур долларын төлбөр 

Үйлчилгээний хураамжийг зөвхөн дараах дансанд урьдчилан төлсөн байх шаардлагатай:

UOB Bank

Account name: Embassy of Mongolia

Account no: 136-311-585-9

Like us

Tweets

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ